Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвараар маш хүнд өвдсөн хүний тоо хоногт 10-аар нэмэгджээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн халдварын улмаас өнөөдрийн байдлаар нийт 5,802 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 5,349 хүн гэрийн хяналтад эмчлэгдэж байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, 11,151 хүн халдварын улмаас эмчлүүлж байна.  

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 5,802 иргэний 3,430 буюу 60% нь хөнгөн байгаа бол үлдсэн 40% нь хүнд байгаа юм. Тэр дундаа маш хүнд хүний тоо 132 болж өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 10-аар нэмэгдсэн байна. 

Зургаадугаар сарын 2-ноос эхлээд нэг хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 1,000-аас буухгүй байгаа бөгөөд нас баралт өндөр хэвээр байгаа. 

Энэ долоо хоногт 7,700 орчим тохиолдол шинээр батлагдсаны дийлэнх нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлсэн. "Нэг хүний цаана 2-3 хүн халдвар авах эрсдэлтэй. Энэ долоо хоногт шинээр өвчилсөн хүмүүсийн цаана 20,000 гаруй хүн эрсдэлтэй байгаа гэсэн үг" гэдгийг мөн тайлбарлав.

 
Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ үргэлж баримталж, олон хүн цугласан газарт очихгүй, амны хаалтаа тогтмол зүүж, ариун цэвэр сахихыг ЭМЯ-наас анхааруулсаар байна.

ВИДЕО:

https://fb.watch/5X_4_-P_e8/