Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Орос номын яармаг худалдаа энэ сарын 12-нд Улаанбаатарт болно

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Новости Русского Дома

Зургаадугаар сарын 12-нд тохиох Оросын Холбооны улсын өдрөөр Улаанбаатар дахь “Русский дом” (хуучнаар РЦНК)-д Орос номын яармаг худалдаа зохион байгуулагдахаар болжээ. 

​Хил хаалттай байгаа энэ үед ОХУ-д зарагддаг үнээр бүх төрлийн номын цуглуулгатай болж өөрийгөө болон хүүхдүүдээ баярлуулах боломжийг ийнхүү олгож байгаа аж.

Тодруулбал, тус яармаг худалдаагаар орчин цагийн оросын адал явдал, хайрын туужууд, уран зөгнөлт, шинжлэх ухаан танин мэдэхүйн, дэлхийн номын сонгодог сан хөмрөгт орсон Оросын алдарт зохиолчдын бүтээлүүдийг эх хэлээр нь Оросын орчин үеийн хэвлэх үйлдвэрүүдэд хэвлэгдсэнээр нь худалдан авах боломжтой байна. 

 

Эх сурвалж: Русский дом