Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

Ерөнхийлөгч Х.Баттулга "Эхийн алдар" одон гардуулна.

11:00 цагт Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан болно.

11:00 цагт Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

14:00 цагт Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулна.

Монгол ньюс мэдээллийн төвд

10:30 цагт Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын сав газрыг дэлхийн байгаль, соёлын холимог өвд бүртгүүлэн баталгаажуулах ажлыг “Оройн чимэг этүгэн” НҮТББ санаачлан, зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Шатахуун тээврийн жолооч нарт тулгамдаж буй асуудал, ажлын байраа хамгаалах талаар Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос хэвлэлийн хурал хийнэ.