Зургаадугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс олгох талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа албан ёсны фэйсбүүк хуудастаа мэдээлжээ.
Тэрбээр "Зургаадугаар сарын халамжийн тэтгэвэр, тэтгэмж олголтын хуваарийг хүргүүлж байна. Өнөөдөр хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олголт хийгдэнэ.
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сар бүрийн 20-нд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тавдугаар сард мөн сарын эхээр олгож байв.