Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улстай агаарын хилээ харилцан нээсэн 10 ОРОН

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг Монгол Улстай харилцан хилээ нээсэн улсуудын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улс нэг жил, дөрвөн сарын дараа агаарын хилээ нээлээ.

Хил нээсэнтэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар 10 улс манай улстай харилцан хилээ нээлттэй байлгаж байна.

Үүнд

  1. Турк
  2. Энэтхэг
  3. Грек
  4. Киргиз
  5. Тайланд
  6. Индонез
  7. АНУ
  8. Бразил
  9. Арабын Нэгдсэн Эмират Улс
  10. Египет гэсэн улс багтаж байгаа юм.

Харин бидний түгээмэл зорчдог БНХАУ болон ОХУ, БНСУ, Япон зэрэг улсуудтай бид дипломат яриа хэлэлцээг хийж байгаа.

Яг одоогийн байдлаар дэлхийн 110 гаруй улс хилээ хэсэгчилсэн болон бүтэн байдлаар хаасан байна.

Хил нээнэ гэдэг нь зөвхөн нэг улсын асуудал биш бөгөөд хоёр улсын хэлцлээс хамаардаг учраас тухайн улсууд харилцан хилээ нээх нь дипломат шугамаар яриа хэлцэл хийсний үндсэн дээр үр дүн гарах ёстой. Энэ ажлыг хийгээд явж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/533457468090426