Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Вакциндаа хамрагдаад 14 хоносон иргэд Турк улс руу зорчиход PCR-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс зургаадугаар сарын 1-нээс хилээ албан ёсоор нээж байгааг Засгийн газар мэдээлсэн.

Ингэхдээ тухайн зорчих орны хилийн горимыг мөрдөхөөс гадна тавьж буй шаардлагын хүрээнд иргэд зорчих боломж бүрдээд буй. Тэгвэл Турк улс руу зорчих иргэд вакцинаа хийлгэсэн бол PCR-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй болсон байна. 

Тодруулбал, 

  1. вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон бол түүнийгээ англи хэл дээрх гэрчилгээгээр баталгаажуулаад
  2. сүүлийн зургаан сарын хугацаанд Ковид-19 вирусийн халдвар аваад эдгэрсэн бол түүнийгээ мөн англи хэл дээр баталгаажуулсан тамгатай тодорхойлолттой бол

Монгол Улсын иргэд Турк улсын хилээр нэвтрэхийн тулд PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо. 

Үүнээс гадна Туркийн хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө антиген шинжилгээ хийлгэсэн СӨРӨГ хариутай бол түүнийгээ англи хэлээр баталгаажуулаад тус улсад зорчихыг зөвшөөрч байгаа аж.

Зорчигчид нислэг хөөрөхөөс өмнө 72 цаг дотор ЭНЭ холбоосоор орж, хувийн мэдээллээ бөглөөд QR код гаргаж авсан байх ёстой юм байна. 

Зургаадугаар сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг БНСУ, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийхээр төлөвлөсөн талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн. Турк улсын тухайд зургаадугаар сарын 26-нд Истанбул-Улаанбаатар, 27-нд Улаанбаатар-Истанбулын чиглэлд Туркиш Эйрлайнс нислэг үйлдэх юм байна.