Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Скай ресидэнс-2" хотхонд гарсан галыг унтраажээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Скай ресидэнс-2” хотхоны 192/А байр байрны гадна талын хананы хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 31-ний өдрийн 20:34 цагт онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:41 цагт очиход тус байрны хогийн цэг болон 16 давхар байрны 1 давхраас 10 давхар хүртэлх гадна талын дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраажээ.

 

 

Эх сурвалж: ОБЕГ