Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Найрамдал зуслангийн уурын зууханд 2012 оноос хойш нэг ч урсгал засвар хийгдээгүй. Орбитоос Найрамдал орох замын асуудал хүнд байна"

Т.Саран, iKon.mn
2021 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Олон улсын хүүхдийн НАЙРАМДАЛ цогцолборын фэйсбүүк хуудсаас авав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон албаныхан Найрамдал зуслангийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Энэ үеэр "Өвлийн оргил ачааллын үед дөрвөн зуухаа галлахад технологийн алдагдал үргэлж гардаг. Энэ жил 70 гаруй сая төгрөгийн урсгал засвартай байгаа. Нүүрсний зардал их бөгөөд жилд 430 гаруй сая төгрөгийн дулаалгын зардал гарч байна. Анхдагч үнээр нүүрс авах боломж алга. 

Уурын зуухны хувьд 2012 оноос хойш нэг ч урсгал засвар хийгдээгүй. Орбитоос найрамдал орох замын асуудал хүнд байна" гэдгийг Найрамдал зуслангийн төлөөлөл хэлж байв.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Найрамдал зуслангийн эргэн тойронд дахиж газар олголт хийгдэхгүй талаар Засгийн газрын шийдвэр гарсан. Найрамдал зусланд иж бүрэн засвар хийнэ. Энэ засварт уурын зуухны асуудал орно.

 Олон улсын хүүхдийн зуслан болох ажил хийгдэнэ. "Найрамдал зуслан 2"-ын ажил Хөвсгөл аймагт хийгдэж, улсын төсөвт тусгагдахаар болсон. Шийдвэр гаргасан газруудаар танилцаад явж байна" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/100816091400427/videos/236237671599195