Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЭГДЭЛ

A.Жаргал
2021 оны 5 сарын 30
iKon.MN

Илүү гэгээлэг ирээдүйг бүтээхэд хүн бүрийн тэр тусмаа залуучуудын оролцоо хэрэгтэй гэдэг итгэл үнэмшлээр бид сүүлийн нэг жилийн турш сэтгэл зүрхээ гарган ажиллалаа. Улс төр гэх биднээс хол хөндий, хийсвэр ойлголтыг энгийнээр, хамгийн гол нь аливаа нам, эвсэл, нэр дэвшигчээс хараат бус, тэнцвэртэй байдлаар залуустаа хүргэх зарчимдаа бид тууштай, үнэнч байсаар ирлээ.

Өнөөг хүртэл бидэнтэй хамт байж, дэмжиж, түгээж, сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байсан та нартаа баярлалаа. Харамсалтай нь биднээс үл хамаарах шалтгаанаар энэ удаад бид төслөө түр зогсоох болсныг мэдэгдэж байна. Гэхдээ залуучууд та нар маань энэ удаад ч мөн сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгнө гэдэгт бид итгэж байна.

Бид зорилгоосоо ухрахгүй харин ч илүү ихийг залуус та нартаа хүргэхийн төлөө улам хичээнгүйлэн ажиллах болно.

Сонгуулийн дараа удахгүй эргээд уулзъя!

ӨГЛӨӨ төслийн баг