Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Халдвар авсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад барилга дээрээс унаж нас барсан

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

Сүүлийн 24 цагт коронавиурсийн халдварын нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн, ковидын бус шалтгаант нэг нас баралт бүртгэгдсэн болохыг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “78 настай эмэгтэй (тавдугаар сарын 14-нд онош нь батлагдсан), 79 настай эмэгтэй, 46 настай эрэгтэй (тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан) 66 настай эрэгтэй (тавдугаар сарын 15-нд онош нь батлагдсан) эдгээр хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.

Мөн ковидын бус шалтгаант нас баралт нэг бүртгэгдсэн. Тодруулбал, 33 настай, эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад барилга дээрээс унаж нас барсан. Тус хүнд КОВИД-19 өвчин хавсарсан байсан. Талийгаачдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/481630552919122