Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

$15,000 шагналын сантай математикийн олимпиад 05.28-05.31-ний хооронд зохион байгуулагдана

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 22
Сурталчилгаа

Дэлхийн Монгол сурагчдын Мэргэн Цоохор Математикийн олимпиад "Боловсролыг дэмжье" уриан дор Mongol Interest media-н залуучуудын санаачилгаар анх 2009 онд зохион байгуулагдаж байсан билээ. 3 дахь удаагийн олимпиад 2021.05.28-05.31-ний хооронд LIVESTREAM хэлбэрээр АНУ, Чикаго хотоос шууд дамжуулагдан зохион байгуулагдахаар боллоо.

Хамрах хүрээ

6-18 насны сурагчид сайн дурын үндсэн дээр хамрагдан өөрсдийн оюуныг уралдуулан оролцох боломжтой. Бид өмнөх жилүүдэд Монгол улсаас урилгаар хүүхдүүдийг АНУ-д аваачиж биечлэн оролцуулдаг байсан бол энэ жил цар тахлын үед онлайн буюу цахим хэлбэрээр зохион байгуулж буй нь маш олон давуу талыг бий болгож байна. 2021 онд оролцогч хүүхдүүдэд хэлний бэрхшээл гаргахгүйн тулд Мэргэн Цоохор III-г Англи, Монгол 2 хэл дээр зохион байгуулахаар боллоо.

Монголоос оролцох боломжтой юу?

Тийм ээ, мэдээж боломжтой болгож өргөтгөсөн байгаа. 4-р сард олимпиадаа олон нийтэд зарлаж хүргэхэд Монголоос нээлттэй бүртгэлээр оролцмоор байна гэсэн эцэг, эхчүүдийн хүсэлт маш их ирсэн. Энэ жил Монголоос нээлттэй бүртгэлээр элсэлт авахаар болж чамгүй олон хүүхэд бүртгүүлээд байна. Анх бид тус олимпиадыг гадаад улсад амьдран суугаа Монгол хүүхдүүдийн боловсролыг дэмжих зорилготой зохиож байв.

 

Бүртгэлийн талаарх мэдээлэл

2021.05.27 хүртэл www.mongolinterestmedia.com хаягаар орж бүртгүүлэх боломжтой ба мэдээллүүдийг Mongol Interest media хаягаар бүрэн авах боломжтой юм.

 

Удирдамж татах: https://we.tl/t-ZaVxJCtxTc

Бүртгэл https://mongolinterestmedia.com

Монгол улс холбоо барих: 8807-1945

Facebook: Mongol Interest Media

Email: mimteamusa@gmail.com Phone: +1(206) 399-1582, +1(312) 929-7533

ВИДЕО:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.