Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Инновацын долоо хоногийн хаалтын арга хэмжээ болно

ikon.mn
2021 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд

09:00 цагт Гадаад харилцааны яам, Жижиг, дунд үйлдвэрийн газраас хамтран “Экспортын бодлого, кластерын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт болно.

ШЕЗ-ийн байранд 

09:30 цагт н.Баасанцогт өмгөөлөгчтэй цуг байсан гэх шүүгчдийг шүүхийн ёс зүйн хороогоор авч хэлэлцэнэ.

Төв шуудангийн нэг давхрын зааланд

09:00 цагт Стартап компаниудыг олон улсын зах зээлд гарах, гадаадын хөрөнгө оруулалт татах, төрөөс дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө боловсруулах зорилготой байгуулагдсан иргэн, хувийн хэвшлүүдээс бүрдсэн ажлын хэсэг санал, дүгнэлтээ УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Х.Ганхуягт танилцуулна. 

МАХН-ын төв байранд /хуримын ордны ард талын/

10:00 цагт МАХН-ын Их чуулганаас МАН-тай нэгдэхийг дэмжсэн шийдвэр гаргасан. Их чуулганы шийдвэрийнхээ дагуу МАХН Улсын дээд шүүхэд хандсан байна. Нэгдэх болон бие даасан үйл ажиллагаагаа зогсоох алхамуудын талаар мэдээлэл хийнэ. 

Төрийн ордонд 

10:00 цагт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.  

Хэлэлцэх асуудал:

  1. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн;
  2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Эцэслэн батлах үе шат/.

Баянзүрх дүүргийн 11-р хороо Баянзүрх хайрханы энгэрт

10:30 цагт Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон 5 гишүүн болох Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг нар “УИХ-ын гишүүдийн төгөл” нэртэй төгөл байгуулж, мод тарина.

Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд 

11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дипломат цол гардуулна. 

Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн хойд гарцан дээр

12:30 цагт хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль орчмын бүсийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр явган хүний гарцын орчимд тээврийн хэрэгслийн улсын дугаар илрүүлэгчтэй, хяналтын камеруудыг байрлуулж техникийн дэвшлийг ашиглаж байгаа талаар мэдээлэл өгнө. 

МҮХАҮТ-д

16:00 цагт "Бизнесийн ёс зүйн төв"-ийн нээлт болно.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн байранд

15:00 цагт Инновацын 7 хоногийн хаалтын арга хэмжээ болно. Хаалтын арга хэмжээнд БШУ-ны сайд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, ШУА-ийн удирдлагууд, хүрээлэнгүүдийн удирдлагууд оролцоно. Арга хэмжээний үеэр "Эрдэм Хакатон" уралдаанд шалгарсан багуудад гарааны санхүүжилт олгоно.