Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдрөөс бүх төрлийн хүнсний дэлгүүр 22:00 цаг хүртэл ажиллана. Тавдугаар сарын 22-ноос есөн захыг нээнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар аж ахуйн нэгжийн ажиллах цаг болон томоохон зах, худалдааны төвүүдийг нээх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав. Тэрбээр "Бүх төрлийн хүнсний дэлгүүрүүд өнөөдрөөс эхлэн 22:00 цаг хүртэл ажиллана. Ресторанууд хуучин цагийн хуваариар буюу 00:00 цаг хүртэл ажиллах юм. 

Түүнчлэн тавдугаар сарын 22-ноос эхлэн доор дурдах есөн томоохон зах худалдааны төв ажиллах бөгөөд УОК-оос гаргасан холбогдох шийдвэр буюу коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх түр журам, тусгай нөхцөл шаардлагыг биелүүлэх ёстой.

Тавдугаар сарын 22-ноос үйл ажиллагаагаа явуулж эхлэх зах, худалдааны төвүүд:

  1. Хархорин,
  2. Шинэ Сандэй, 
  3. Нарантуул,
  4. Дүнжингарав,
  5. Сандэй плаза
  6. Шөнийн зах,
  7. Содон бөмбөгөр,
  8. Алтжин бөмбөгөр,
  9. Бөмбөгөр худалдааны төв

ВИДЕО: 

https://fb.watch/5BR7-Q_RxH/