Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ: Израилаас нутаг буцах хүсэлт гаргасан дөрвөн иргэн нөхцөл байдал хүндэрснээс өөр шалтгаанаар ирэх гэж байгаа

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Израил, Палестины хоорондын мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны зүгээс Израил улсыг хариуцаж буй Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яаманд чиглэл өгөөд байгаа ба Израил улсад байгаа манай улсын Өргөмжит консул Ами Оркабид мэдэгджээ. 

"Одоогийн байдлаар Израил, Палестины мөргөлдөөний улмаас манай иргэд хохирсон, өртсөн тохиолдол байхгүй. ЭСЯ-ны зүгээс иргэдтэй тогтмол холбогдож, хувийн аюулгүй байдлаа хангах, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, яаралтай тохиолдолд ЭСЯ, Өргөмжит консултай холбогдохыг анхааруулаад байна" гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

Тус улсад манай улсын 60 гаруй иргэн байнга болон түр хугацаагаар оршин суудаг. Мөн цөөн тооны оюутан суралцдаг.

ГХЯ эдгээр иргэдээс нутаг буцах хүсэлт гаргасан дөрвөн иргэнийг Истанбул-Улаанбаатарын нислэгээр эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байгаа. Гэхдээ эдгээр иргэн эх орондоо буцах шалтгаан нь нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоогүй аж.