Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг ТҮЦ машинаас авах боломжтой

ikon.mn
2021 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэд дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээгээ е-mongolia.mn сайтаас авах боломжтой.

Харин тус сайтаас авах боломжгүй тохиолдолд төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас авч болох юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 110 /ТҮЦ/ машин ажиллаж байгаагаас 70 гаруй хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт байдаг байна.

Мөн Төв шуудангийн нэгдүгээр давхарт байрлах E-mongolia иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх төвд хандаж, дархлаажуулалтын гэрчилгээгээ авах боломжтой.

 


Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар