Сүүлийн хоногт Улаанбаатарт коронавирусийн 490, орон нутагт 37, эмнэлгээс шалтгаалсан зургаан шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд халдварын тоо 49,175 болоод байна.
Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг тодруулбал,
Сүүлийн өдрүүдэд шинээр илэрч буй халдварын нөхцөл байдлаас харахад зарим аймагт 9-17 хоногийн хугацаанд шинэ тохиолдол илрээгүй байгаа юм.
Тодруулбал, Говьсүмбэр, Дорнод аймагт 9 хоног, Хөвсгөлд 10 хоног, Дундговь аймагт 14 хоног халдвар бүртгэгдээгүй бол Баянхонгор аймагт шинээр халдвар илрээгүй 17 хоножээ.
Хамгийн олон хоног халдвар нэмж гараагүй Баянхонгор аймагт бүртгэгдсэн тохиолдлын тоо 85 болоод буй.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймагт халдвар бүртгэгдсэн ч Өмнөговь аймгийг ЭМЯ албан ёсоор бүртгээгүй байна.
Орон нутагт тархсан халдвараас Төв аймагт хамгийн олон буюу 954 тохиолдол бүртгэгдсэн бол Баян-Өлгийн аймагт хамгийн бага буюу 12 тохиолдол илрээд байгаа юм.
Өмнөговь аймгийн тухайд хоёр тохиолдол батлагдсаныг Улаанбаатар хотод авчирсан. Хамгийн сүүлд Гашуунсухайт боомтод ажиллаж байсан жолоочоос халдвар илэрсэн тул боомтын үйл ажиллагааг зогсоосон билээ.
Улсын хэмжээнд 1,778,612 хүн буюу 18-аас дээш насны иргэдийн 86 хувь нь вакцинд хамрагдаад байна. Үүнээс 643,961 нь буюу 31 хувь нь вакцины бүрэн тунгаа авчээ.
Улаанбаатар хотын иргэдийн 95 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэсэн бол хөдөө орон нутагт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 78 хувь нь вакцинаа хийлгэжээ.
Коронавируст халдварын нөхцөл байдал (2021.05.17)
Аль аймагт, хэд хоног халдвар илрээгүй талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС харах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|