Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Банкны Холбооноос ХӨСҮТ-ийн эмч нарын өрөөг тохижууллаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Өнөөдөр Монголын банкны холбооноос Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нарын өрөөг тохижуулахад зориулан шаардлагатай байсан тавилга, тоног төхөөрөмж, эд зүйлсийг гардуулж өглөө.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Өнгөрсөн оны сүүлээр дотооддоо халдвар гарснаас хойш хагас жилийн хугацаанд 47 мянга орчим хүн Ковид-19-ийн халдвар авч, 190 гаруй хүн халдварын улмаас нас бараад байна. Тиймээс энэ онцгой, хүнд цаг үед хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж буй эмч мэргэжилтнүүддээ банкны салбарын зүгээс талархал илэрхийлэн, сэтгэлийн дэмжлэг үзүүллээ.

Цар тахал банкны салбарт ч гэсэн нөлөө үзүүлсэн. Гэсэн хэдий ч цахимжилтын үйл явцад банкуудын манлайлж ирсэн хүчин чармайлт, туршлагын үр дүнд хөл хорио тогтоож, онцгой байдал зарласан үед ч арилжааны банкуудын үйл ажиллагаа саатаж, тасалдсангүй. Хүн амын эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээж, хэвийн амьдралдаа эргэн шилжихийн төлөө бүх нийтээрээ хичээж буй цаг үед банкны салбар ч гэсэн энэ үйлсэд хувь нэмрээ оруулж буй. Иргэд, харилцагчид цаг, хугацаа алдалгүй банкны бүх төрлийн үйлчилгээг хаанаас ч хүссэн үедээ авч чадаж байна. Улсын хэмжээнд 3 хүн тутмын хоёр нь мобайл банкны идэвхтэй хэрэглэгч, 3 хүн тутмын нэг нь интернэт банкийг идэвхтэй ашиглаж байна гэсэн судалгаа бий.

Энэ жил Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ой тохиож буй. Цар тахлын энэ цаг үед банкны салбарынхан ойн үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэхээс илүүтэй олон нийт, нийгэм рүүгээ чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулахыг зорьж, төлөвлөж байна.

 
 
 

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.