Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт" санаачилгыг танилцуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар,

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт,
  • Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд оруулсан өөрчлөлт,
  • Агаарын тээврийг хялбаршуулах журам батлах тухай,
  • Тариалалтын талаар авах арга хэмжээ зэрэг 24 асуудал хэлэлцэнэ.

ХНХЯ-ны үүдэнд

10:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ-аас мэдээлэл хийнэ.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Ардчиллын өргөө 5 давхарт

11:00 цагт Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн өчигдөр хийсэн мэдэгдэлд бодит тайлбар хариулт өгөхөөр хэвлэлийн хурал хийнэ.

НЗДТГ-ын байрны Б танхимд

12:00 цагт Нийслэлийн Засаг дарга Ковидын хүнд нөхцөлд цаг наргүй ажиллаж байгаа сувилагчдад шагнал гардуулна.

МҮХАҮТ-д

12:00 цагт "Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт" санаачилгыг танилцуулна.

Дээд шүүхэд

Шүүгдэгч Д.Ганболд, С.Баярцогт, шүүгдэгч Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадралын нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.