Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: 65-аас дээш насны иргэдийг маргаашаас Спутник V вакцинд хамруулна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Маргаашаас 65-аас дээш насны иргэдийг Спутник V вакцинд хамруулахаар төлөвлөсөн болохыг УОК-ын хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ. 

Тэрбээр "Вакцинжуулалтыг тавдугаар сарын 8-ны өдөр гэхэд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд хамруулахаар төлөвлөсөн. Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой иргэдийн 60% нь нэгдүгээр тундаа хамрагдсан бол хоёрдугаар тунд 27.3% нь хамрагдсан байна.

Иргэд хөл хориог сулрууллаа гэж тайвширч болохгүй. Вакцин хийлгэх боломжгүй хүмүүс гэвэл жирэмсэн хүмүүс байна" хэмээв. 

Манай улс 20 мянган тун Спутник V вакцин хүлээн аваад байгаа юм. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/538488110481440