Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Вакцинжуулалтын цэгт ажилласан эмч, ажилтнууд 1.5-2 дахин их цалин авахаар болж байгаа

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар танилцуулагдсан Эрүүл мэндийн болон Сангийн сайдын баталсан Коронавируст халдварын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг санхүүжүүлэх журамтай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан тайлбар өглөө. 

Тэрбээр "Тариф тодорхой болох нь маш зөв зүйл. Төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажил гэж ойлгох хэрэгтэй. Цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын тогтмол цалингаа аваад явдаг байсан бол одоо хөдөлмөр нь бүтээмжээрээ үнэлэгдэж, тэр хэмжээгээрээ цалингаа авна гэсэн үг. Вакцинжуулалт дээр ажилласан эмч ажилтнууд гэхэд 1.5-2 дахин их цалин авахаар болж байгаа юм. Өмнө нь ч ингэж олгож байсан. Энэхүү шийдвэр гарснаар хоёрдугаар сарын 23-наас эхэлж вакцинжуулалт дээр ажилласан бүх цэгүүдэд нөхөж олгоно.

Засгийн газрын албан мэдээ:

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилж 2021 оноос Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж  байна.

Энэ дагуу:

  • Цар тахлын эсрэг нэг удаагийн дархлаажуулалтын тун тарихад 5,000
  • Цар тахлын халдвар илрүүлэх шинжилгээ, оношилгооны сорьцыг тандалт, судалгааны зориулалтаар цуглуулахад 5,000
  • Өрх, сум, тосгоны эмнэлгээс хөнгөн өвчтөнийг гэрт нь тусгаарлаж эмчлэхэд 70,000
  • Хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд хүнийг хэвтүүлэн эмчлэхэд өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4.3 сая төгрөг байхаар тооцон олгож эхэлжээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/948588112565173