Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Хүндэвтэр, хүнд, маш хүнд хүмүүсийг 10 хоног эмчлэхэд 650,000-аас 4.3 сая төгрөгийн тарифтай

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021оноос эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг гүйцэтгэл үр дүн чанарт суурилан ЭМДС-гаас санхүүжүүлж эхлээд буй.

Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар танилцуулагдсан Эрүүл мэндийн болон Сангийн сайдын баталсан Коронавируст халдварын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг санхүүжүүлэх журмыг танилцууллаа.

Журмын зохицуулалтын тухайд:

  • КОВИД-19-ийн халдварыг илрүүлж оношлох сорьц авсан, дархлаажуулалт хийж байгаа эрүүл мэндийн ажилтан, хөнгөн хэлбэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийг өрхийн эрүүл мэндийн эмчийн хяналтаар санхүүжүүлнэ.
  • Өрх сум тосгоны эрүүл мэндийн төвөөр дамжуулан хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр тусгаарлан эмчлэх санхүүжилттэй болсон.
  • Эрсдэлтэй, хүндэвтэр, маш хүнд тохиолдлуудыг хэвтүүлэн эмчлэхэд өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4 сая 300 мянган төгрөг байхаар тарифыг тогтоосон. Тус тарифт эрүүл мэндийн байгууллагын ажилтны илүү цаг, хувийн хамгаалах хэрэгсэл, бүх өртгийн жинг тооцсон гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэв.

Тарифын тухайд: 

  1. PCR шинжилгээний нэг сорьц цуглуулахад -5,000 төгрөг
  2. Дархлаажуулалтын тунг бүртгэх - 5,000 төгрөг
  3. Өрх, сум, тосгоны иргэнээс хөнгөн өвчтөнийг гэрт нь тусгаарлаж эмчлэхэд -70,000 төгрөг
  4. Хүндэвтэр, хүнд, маш хүнд хүмүүсийг хувийн болон төрийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн 10 хоног эмчлэхэд 650,000 -4.3 сая төгрөг байна.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/948588112565173