2021/05/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.81₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
B30
УЛААНБААТАР
17°
|
-2°
11:00
S30
13°
12:00
S30
14°
13:00
S30
14°
14:00
S26
15°
15:00
S26
15°
16:00
S26
14°
17:00
S26
13°
18:00
S26
12°
19:00
S26
11°
20:00
S26
10°
21:00
S29
22:00
S29

Цагдаагийн хурандаа Ц.Гантулга: Захиалагч байгууллагын саналаар зөвхөн эрэгтэй элсэгчийг бүртгэнэ

ikon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг

Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл эхлээд  байна. Үүнтэй холбоотой бид та бүхэндээ хөтөлбөрүүдийнхээ  талаар цуврал мэдээлэл хүргэж байгаа билээ. Энэ удаа Шинжлэн магадлахуйн  институтээс ямар хөтөлбөрүүдэд  иргэдийг бүртгэж байгаа талаар тус институтын захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Ц.Гантулгаас  тодрууллаа.

-Шинжлэн магадлахуйн  институтээс ямар ямар хөтөлбөрт элсүүлэх вэ?
Дотоод хэргийн их сургуулиас  2021-2022 оны хичээлийн жилд харьяа агентлаг, байгууллагуудаас ирүүлсэн захиалгыг үндэслэн иргэдийг 14 хөтөлбөрт элсүүлэн суралцуулахаар шийдвэрлээд байна. Манай Шинжлэн магадлахуйн институт нь “Шинжлэн магадлах ухаан” магистрын болон докторын хөтөлбөр, “Шүүхийн шинжилгээ-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийг тус тус  хэрэгжүүлдэг.  2021-2022 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн “Шүүхийн шинжилгээ-эрх зүй” 4 жилийн сургалттай бакалаврын хөтөлбөрт захиалагч байгууллага болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн саналын дагуу 20 эрэгтэй  элсэгч авч суралцуулна.

Хөтөлбөрт элсэхийг хүсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага нь бусад хөтөлбөрүүдийн адил эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн сорил зэрэг нэмэлт шалгалтад тэнцсэн 17-25 настай иргэн байна.

-Энэ хөтөлбөрт бүртгүүлэх иргэддээ  анхаарах шаардлагатай ямар мэдээлэл хүргэх вэ?
“Шүүхийн шинжилгээ-эрх зүй" хөтөлбөр нь Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн юм. Энэ хөтөлбөрт элсэхийг хүсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага нь бусад хөтөлбөрүүдийн адил эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн сорил зэрэг нэмэлт шалгалтад тэнцсэн 17-25 настай иргэн байна. Шалгалтын хувьд суурь шалгалт нь математик, босго оноо нь 560, хавсарга шалгалтын оноо нь 480-аас доошгүй байхаар тогтоосон. Энэ жилийн хувьд захиалагч байгууллагын саналаар зөвхөн эрэгтэй элсэгчийг бүртгэхээр  шийдвэрлэсэн. 

-Хөтөлбөрт хамрагдсанаар ямар мэргэжил, ур чадвар эзэмших вэ?
“Шүүхийн шинжилгээ-эрх зүй” 4 жилийн хөтөлбөрт элсэн суралцсанаар “Криминалистикийн шинжээч-эрх зүйч” гэсэн тусгай мэдлэг, мэргэжил эзэмшинэ. Энэ мэргэжлийг эзэмшсэнээр гэмт хэргийн газарт мэргэжилтнээр оролцож ул мөр илрүүлэх /жишээлбэл: хүний гар, хөл, гутлын болон биологийн гаралтай ул мөрийг илрүүлж бэхжүүлэх/,  криминалистикийн гарын мөр, мөр судлал, бичиг, техник, гарын үсэг, хүний гадна дүр төрх, галт зэвсэг гэх мэт харьцуулалтын шинжилгээ хийж дүгнэлт гаргах ур чадвар эзэмшдэг. Манай их сургуулийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн давуу тал нь төгсөөд шууд ажлын байраар хангагддагаараа онцлог юм. Манай хөтөлбөрт элсэхийг хүсэгчид www.uia.gov.mn сайт руу орж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. 

-Энэ мэргэжлийг эзэмшснээр ямар ажлын байран дээр ажиллах боломжтой вэ?
“Шүүхийн шинжилгээ-эрх зүй” хөтөлбөрт хамрагдсанаар “шинжээч”, “эрх зүйч” гэсэн  хос мэргэжилтэй  болж төгсөнө. Төгсөгч нь Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжээч, мэргэжилтнээр ажиллахаас гадна хууль хяналтын бусад байгууллага тухайлбал цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил, онцгой байдлын албанд ажиллах боломж бүрддэг давуу талтай юм.

-Эдгээр хөтөлбөрүүдэд хамрагдаж, бүртгүүлэн элсэн суралцахаар зорьж байгаа мэргэжлийн онцлогийн талаар хэлж өгнө үү?
Шүүхийн шинжилгээний байгууллага, шинжээчийн үндсэн үүрэг нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж, бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах ажил байдаг.
“Ул мөр нь үлдэхгүй юмс, үзэгдэл орчлонд үгүй” гэсэн үг байдаг. Гэмт хэргийн хувь заяа хэрхэн шийдэгдэх нь хэргийн газрын анхны үзлэг, түүнээс илрүүлж бэхжүүлсэн ул мөр, шинжилгээний үр дүнгээс ихээхэн хамаарч байдаг. Хэргийн газрын үзлэгийг мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, шинжээч, нохой хөтлөгч гэсэн бүрэлдэхүүнтэй явуулдаг багийн ажил байдаг. Шинжээчийн илрүүлж бэхжүүлсэн мөрөөр хүний амь нас хохироосон, хулгай, дээрэм г.м хэргийг үйлдсэн эзэн холбогдогчийг шууд тогтоох  тохиолдол олон байдаг. Энэ нь шинжээч хүний мэргэжлийн ур чадвар, авьяас хэрэг илрүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой гэдгийг илтгэн харуулж байгаа юм.
Орчин үед шүүх, прокурор, цагдаа, бусад хууль сахиулах байгууллагуудын өмнө  гэмт хэргийг гагцхүү шинжлэх ухааны үндэслэлтэй нотлон тогтоох, мөрдөн шалгах, ул мөрийг шинжлэх арга аргачлал,  техник тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох шаардлага тулгарч байна. Энэ нь шинжээч мэргэжилтний эрэлт хэрэгцээ хэрхэн өсөн нэмэгдэж байгааг харуулж байгаа юм.     

 

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ

x