Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөл хориог сунгах эсэх шийдвэр маргааш эцэслэгдэж гарна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

22:53 2021/04/22

"Өнөөдөр Улсын онцгой комиссын нэгдсэн хуралдаан болоогүй. ЭМЯ-наас хөл хорио сунгах санал гаргасныг маргааш УОК-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэр гарна. Хөл хориог сунгах эсэх шийдвэр маргааш эцэслэгдэж гарна" гэдгийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Ерөнхий сайд болон Засгийн газрын зүгээс зарласан вакцинжуулалтын ажил хуваарийн дагуу явж байгаа. Вакцины татан авалттай холбоотой вакцинжуулалтын хугацаа алдсан боловч дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэн ажиллаж, давтан тунд хамрагдах хүний тоог мөн хоёр дахин нэмэгдүүлнэ" гэлээ.

21:47 2021/04/22

Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комисс хуралдаж байна. 

Хуралдаанаас бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаа буюу хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргажээ. УОК уг саналаа Засгийн газрын хуралдаанд уламжлах бөгөөд хөл хориг сунгах эсэх эцсийн шийдвэрийг Засгийн газраас гаргах юм.

ЭМЯ-наас хөл хориг сунгах шаардлагатай талаар саналаа танилцуулсан бөгөөд 7 болон 14 хоногоор сунгахад халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх талаар тооцооллоо танилцуулж байв.

УОК хөл хориог сунгах саналаа танилцуулж 22:00 цагаас мэдээлэл хийх товтой байна. 

Засгийн газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ.

https://fb.watch/51goPJdQ5a/