Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Байгалмаа: Хөл хорио энэ сарын 25-нд дуусахад үргэлжлээд халдварын том давалгаа гарахаар байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 21
iKon.MN
 

Халдварын тархалтын үе шатаас хамаараад улс орнууд эмийн бус хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.

Тэрбээр "Эмийн бус хариу арга хэмжээ буюу тодорхой хязгаарлалтууд болон хатуу хөл хориог хэрэгжүүлээд явж байна. Хатуу хөл хорионы дэглэмийг өвчлөлийн нөхцөл байдлаасаа хамааруулаад өөр өөрийн онцлогт тохируулаад хэрэгжүүлдэг. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагын нөөц хүндэрсэн тохиолдолд хатуу хөл хориог авч хэрэгжүүлж байгаа. 

Манай улсад дотоодын анхны халдвар 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэн. Түүнээс хойш дөрвөн удаа хөл хорио тогтоогоод байна. Эхний хөл хориог нэг сар, дараагийнх нь 21, гурав дахь нь 10 хоногийн хугацаатай байсан. Дөрөв дэх удаагийн хөд хорио хэрэгжиж байна. 

Анхны хөл хориог урт хугацаатай хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан. Харин гурав дахь хөл хорионы дараагаас халдварын тоо тасралтгүй нэмэгдэж байна. 

 

Шинжилгээнд эерэг эзлэх хувь манай улсад 5% байгаа. Шинжилгээнд эерэг эзэлж байгаа хувийг долоо хоног бүрээр гаргадаг бөгөөд өнгөрсөн долоо хоногт 9 хувь болж өсөж ирсэн.

 

Халдварын тохиолдлыг хүн амын хөдөлгөөнтэй харьцуулж харвал:

  • Эхний хөл хорионоор хүмүүсийн хөдөлгөөн 40-60 хувиар буурсан 
  • Харин одоогийн хөл хорионы үеэр хөдлөгөөн 15 хувиар л буурсан байна. 
 

Энэ удаагийн хөл хорио энэ сарын 25-нд дуусахаар байгаа бөгөөд үргэлжлүүлэн халдварын том давалгаа гарахаар байна. 

 

Харин хөл хориог дахин 7 хоногоор сунгавал хөл хорионы дараа дахин давалгаа гарах ч аажмаар буурах дүр зураг харагдаж байгаа. 

 

Хөл хориог 14 хоногоор буюу тавдугаар сарын 9-н хүртэл сунгавал:

 

Нийт батлагдсан тохиолдлын тоо буурахын хэрээр хүнд хүмүүс болон нас баралт буурах хандлагтай.

Хэрвээ хөл хорио тавихгүй, вакцин хийгүй бол өдөрт бүртгэгдэх халдварын тоо 30 мянгад хүрэх магадлалтай" хэмээн ярилаа. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.21/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/884746052072284