Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гал түймэрт өртөн амь насаа алдах эрсдэл өндөр байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Ахуйн гал түймэрт иргэд өртөх, улмаар амь насаа алдсан тохиолдол ойрын өдрүүдэд хэд хэд гарлаа. 

Тухайлбал, өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч М-ын 5 ханатай гэр шатаж иргэн М галд өртөж нас барж, таван иргэн түлэгдэж нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд хүргэгдсэн. Тус гал түймэр дээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр анги ажилласан байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны хойд талд 2х2.5 метрийн хэмжээтэй амбаар шатсан дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги ажиллаж унтраалаа. Уг гал түймэрт нэр, нас тодорхойгүй нэг эрэгтэй иргэн өртөж нас барсан байна.

Түүнчлэн өнөөдөр өглөө үүрээр тус дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын богинод гарсан гал түймрийн дуудлагаар тус дүүргийн Гал түймэр унтраах аврах 74, 34 дүгээр ангиуд ажиллаж байна.

Ахуйн гал түймэрт хүний амь нас өртөх эрсдэл өндөр байгаа тул сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.