Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

ТУРШИЛТ: Азотын хийгээр шугам сүлжээний зэвийг арилгаснаар орон сууцны айлуудын усны булингар багасаж, даралт нэмэгджээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар БНСУ-аас Монгол Улсад суугаа Соёлын элч Ким Гуан Шин, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Н.Гантөмөр болон албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар БНСУ-ын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр Улаанбаатар хотын ус хангамжийн шугам сүлжээг цэвэрлэх, зэвийг арилгах төслийг нэвтрүүлэх талаар ярилцлаа.  

Эх сурвалж: НЗДТГ
Тодруулбал, 2018 онд  Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ус, дулаан дамжуулах төвийн 12 байрны 671 өрхийн 3,047 хүн ам, 72 аж ахуйн нэгж байгууллагыг хангадаг хүйтэн усны 469 у/м шугам сүлжээний зэвийг азотын хийн ашиглан арилгах туршилтыг амжилттай туршсан байна. Туршилтын үр дүнд шугам угаахаас өмнө усан дахь төмрийн агууламж 0,027 мг/л байсан нь 0,015 мг/л болж, өнгө булингарын агууламж багасаж, айл өрхийн цоргон дахь усны даралт нэмэгджээ.

Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон БНСУ-ын “Сеннипан” ХХК 2020 оны нэгдүгээр сард Хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан бөгөөд орон сууцны байруудын дундах халуун, хүйтэн усны инженерийн шугам сүлжээний зэв хагийг арилгахад хамтарч ажиллах юм байна.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс