Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бейсен: Оюутолгойд Монгол Улсыг төлөөлдөг гурван хүн юу хийдэг юм бэ?

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсен хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Оюутолгойд Монгол Улсыг төлөөлдөг гурван хүн юу хийдэг юм бэ? Засгийн газрыг мэдээллээр хангаж байсан уу. Хэрвээ хангалттай ажиллаж чаддаггүй юм бол энэ гурван хүнийг солих хэрэгтэй. Оюутолгойгоос Монголчууд 30 жилийн дараа ашиг хүртэнэ гэж байна. Энэ хооронд хамаг алт, зэсийг маань ухаад дуусгачихаар юм байна.

Баялгийн эзэн ашиг хүртэж чадахгүй байхад компани хөрөнгө оруулалтаа, зардлаа өсгөөд байгааг юу гэж ойлгох вэ. Түүнээс гадна аж ахуйн нэгжийн хуримтлагдсан алдагдлыг сүүлийн 4 жилээр тооцон шилжүүлж дараах ашгаас нөхөж тооцож болдог татварын хуультай.

Гэтэл хуримтлагдсан алдагдал нь 4.3 тэрбум төгрөг, шилжүүлж тооцохоор тэрбум ам.долларын алдагдлыг дараа ашгаасаа төлөх нь. Энэ байдлаар зардлаа нэмээд ашгаа бууруулаад байхаар Монгол тал ашиг авах асуудал бүр хүндэрч байна" гэлээ.