Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Ковидын нэгдсэн лавлах 119”-ийн ачаалал буурчээ

ikon.mn
2021 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд иргэдээс 7,465 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Нийт хүлээн авсан дуудлагын 6,147 буюу 82 хувийг шийдвэрлэжээ.

Сүүлийн өдрүүдэд “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-д ажиллах ажлын байрны тоог хоёр дахин нэмэгдүүлж 16 ажлын байраар үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Ингэснээр 119 лавлах утсанд хандах иргэдийн хандалтын тоо өмнөх өдрүүдээс 30-50 хүртэлх хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд иргэдээс ирсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлт хоёр дахин өссөн байна.

2021 оны 4 дүгээр сард 119 лавлах утсаар нийт 102,422 дуудлага хүлээн авч иргэдэд үйлчилжээ.