Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: Багийн таван бэрхшээл

МОНСУДАР
2021 оны 4 сарын 8
Монсудар
Зураг зураг

Тэйбл группийн үүсгэн байгуулагч Патрик Ленчионигийн Багийн таван бэрхшээл хэмээх бүтээл Монсудар хэвлэлийн газраас эрхлэгдэн гарч монгол уншигчдын гарт очиход бэлэн боллоо. Хэвлэгдсэн даруйдаа Нью-Иорк Таймс сонины бестселлер болж бизнесийн салбарын сонгодог бүтээлүүдийн нэг хэмээн шуугиан тарьсан эл бүтээл нь аливаа багийн үйл ажиллагааг доголдуулахад хүргэдэг таван бэрхшээлийн талаар өгүүлжээ. 

Тэгвэл чухам яагаад эл бүтээлийг унших ёстой вэ?

Патрик Ленчионигийн Багийн таван бэрхшээл нь өнөө цагт хүнд зайлшгүй байх чадвар болох “багийн ажиллагаа”-г хэрхэн бий болгох, сайжруулах талаар бодит жишээн дээр тулгуурлан өгүүлэх болно. Та ямар ч шилдэг гүйцэтгэх удирдлага, менежер, ажилтан байсан уг номын хаа нэгтээ өөрийгөө олж харна гэдэгт итгэлтэй байна. Учир нь хамгийн амжилттай багуудад ч бүх нөөц бололцоогоо дайчлахад нь саад болох бэрхшээлүүд байдаг билээ. Та хэрхэн амжилттай багийг бүрдүүлэх, удирдах тухай маш оновчтой зааварчилгаа бүхий энэхүү номыг уншсан л бол багийнхандаа гарцаагүй санал болгоно. 



Энэхүү ном нь манлайллын тухай, бодит амьдралын жишээтэй нэгэн адил сонирхолтой, сэтгэл татам байдлаар бичигджээ. Тэрбээр хурц оюун ухаан, илэрхийлэх чадвараараа дамжуулан багуудын сэтгэл татам хэдий ч төвөгтэй ертөнцөд нэвтэрч чаддаг. Манлайллын хямралтай нүүр тулсан Катрин Питерсен эмх замбараагүй байдалд буй багийг нэгтгэж чадах болов уу? Ядаж байхад компанийг нь аюулд унагах эрсдэл ойрхон байдаг.

Тэр амжилтад хүрэх үү, эсвэл түүнийг халах болов уу? Удирдаж буй компани нь дампуурах болов уу? Ленчионигийн энэхүү гайхалтай бүтээл нь манлайлал ямагт эр зориг шаарддаг гэдгийг танд сануулах болно. Энэ номд гарч буй үйл явдлын хүрээнд багууд, тэр ч байтугай хамгийн шилдэг багийн ажиллагааг доголдуулахад хүргэдэг таван гол хүчин зүйлийг гаргаж ирсэн юм. Тэрбээр эдгээр саад бэрхшээлийг даван туулах, эв нэгдэлтэй, үр дүнтэй багийг бүрдүүлэхэд ашиглаж болох хүчирхэг загвар, хэрэгжүүлэх алхмуудыг тоймлон харуулжээ. Мөн тэрээр багийн онцгой удирдагч, гишүүн байхыг хичээдэг бүх хүнд зориулж, энгийн боловч гайхамшигтай түүхийг өгүүлжээ.

“Шилдэг гүйцэтгэх удирдлага, менежер хэн ч байсан уг номын хаа нэгтээ өөрийгөө олж харна гэдэгт итгэлтэй байна. Хамгийн амжилттай, авьяаслаг багуудад ч бүх нөөц бололцоогоо дайчлахад нь саад болж буй бэрхшээл байдгийг Ленчиони уг номдоо харуулж чаджээ. Мөн та уг бүтээлээс хэрхэн амжилттай багийг бүрдүүлэх, удирдах тухай унших болно.