Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

11:00 цагаас хойш COVID-19-ийн 381 тохиолдол шинээр батлагджээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Коронавирусийн халдварын тохиолдол өнөөдөр 11:00 цагийн ЭМЯ-ны мэдээлэл хийснээс хойш 381-ээр нэмэгджээ.
 
Өнөөдөр мэдээлэл өгснөөр 271 хүнээс халдвар илрээд байв. Халдварын тоо ийнхүү буурсан талаар ХӨСҮТ-ийн дэд дарга Ж.Байгалмаа "Шинээр бүртгэгдсэн халдварын тоо буурсан мэт харагдаж байгаа ч үндсэндээ хэвээрээ байна. Учир нь бид программын шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор халдварын мэдээллийг өглөөний 09:00 цагаар тасалдаг байсан бол 00:00 цаг болгон урагшлуулсан. Тиймээс өнөөдөр тоо буурсан мэт харагдаж байгаа" гэсэн юм.
 
Тэгвэл ийнхүү 11:00 цагаас хойш бүтртгэгдсэн 381 тохиолдлоос
  • Улаанбаатар хотод 337
  • Дархан-Уул аймагт 4
  • Төв аймагт 34
  • Ховд аймагт 6 тус тус бүртгэгдсэн байна.