Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Чингис: 23:00-06:00 цагт хөдөлгөөний хязгаар тогтоохгүй. Өмнөх захирамж хүчингүй болсон

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байна. 

Гарч буй шийдвэртэй холбоотойгоор иргэдийн дунд ойлгомжгүй зүйлс байгаа тул асуултад Шуурхай штабаас хариулт өгч байна. Коронавирустэй холбоотой аливаа асуудлаар 119 гэсэн нэгдсэн лавлах утсанд хандах боломжтой гэдгийг Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар хэллээ.

-Гуравдугаар сарын 30, 31-нд тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдаж болох уу? Шинэ журам дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ гэсэн.

-Өчигдөр Шадар энэ асуудлыг шийд гэсэн чиглэл өгсөн. Долоо хоногтоо багтаж хоёр удаа PCR-ийн шинжилгээ авах ёстой. Шинжилгээ авч амжвал энэ хүмүүсийг гаргах үүрэг чиглэл өгсөн тул долоо хоноод гарна гэж ойлгоно. 

-Халдварын шинж тэмдэг илэрсэн иргэн гэртээ халуурч байгаа иргэн яаж шинжилгээ хаана хандаж, яаж өгөх вэ?

-Шинж тэмдэг илэрсэн иргэн 100 дугаарт холбогдож, эхний ээлжинд биеийн байдлаа үнэлүүлэх хэрэгтэй. Хэрэв хүнд байвал ХӨСҮТ-ээс шууд очно. Хөнгөн байвал Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаад холбогдох зөвлөмжөө авна. Шинжилгээг цаг авч өгнө. 

-Вакцинжуулалт үр дүнтэй байвал хилээ нээх үү?

-Тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр бүх бэлтгэлийг хэрэгжүүлж байгаа ч Монгол Улсад халдварын тоо өндөр байгаа тул хил нээгдэх хугацаа хойшилж болзошгүй байна. Одоогоор шийдсэн зүйл байхгүй. 

-Гадаадаас ирсэн иргэн 7 хоног тусгаарлагдах уу?

-Тийм. Ирж байгаа иргэд онгоцонд суухаас өмнө шинжилгээ өгч байгаа. Хэрэв онгоцонд халдвар авбал илэрнэ гэж тооцож ирснээс нь хойш мөн хоёр хоногийн дараа шинжилгээ авч байгаа. Дараа нь тав дахь хоног дээр нь авч байгаа. Энэ хоёр шинжилгээний хариу сөрөг гарвал 7 хоноод гэртээ гарна. 

-Зах худалдааны төвүүд яаж ажиллах вэ?

-ЗГ, УОК-ын тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 07:00-20:00 цагт зах худалдааны төвүүд нийт хүчин чадлынхаа 50%-аар хязгаар тогтоож үйл ажиллагаа явуулна. 

Жижиг хоолны газрууд, кофе шоп халдварын дэглэмээ баримтлаад, зааланд удаахгүйгээр үйлчилж болно. Ресторанууд заалны үйлчилгээг ажиллуулахгүй, хоолны хүргэлт хийнэ. 

Шөнийн клуб, диско, баар хаасантай холбоотой 23:00-06:00 цагт хязгаар тогтоохгүй. Өмнөх захирамж хүчингүй болсон. Гэхдээ энэ бол хүмүүс дураараа явж болно гэсэн үг биш. Энэ дагуу холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн.

Үсчин, гоо сайхан 07:00-20:00 цагт халдварын дэглэмээ баримтлаад ажиллана. 

-Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу?

-Хөхүүл хүмүүс хийлгэж болно. харвяа эрүүл мэндийн байгууллагадаа очоод эмчдээ үзүүлээд туйлын эсрэг заалтгүй бол хийлгэж болно. 

-Жирэмсэн эмэгтэйчүүдэд хийх үү?

-Жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөхгүй байгаа. Магадгүй жирэмсэн гэдгээ мэдэхгүй вакцин хийлгэсэн тохиолдолд ДЭМБ болон олон улсын судалгаагаар ураг болон эхэд сөрөг нөлөө байхгүй. Гэсэн хэдий ч судалгаа хязгаарлагдмал байгаа учраас одоохондоо жирэмсэн эхчүүдэд зөвлөхгүй байгаа.

-Орон нутгаас хотод ирээд буцаагүй иргэд вакцинд хамрагдаж болох уу?

-Зорилтот бүлэгт багтаж байвал хийлгэж болно. Одоогоор 50-аас дээш насныханд хийж байгаа. 

-25-49 насныхан хэзээ вакциндаа хамрагдах вэ?

-Энэ сарын 5-наас харьяа дүүрэгтээ хандаад вакциндаа хамрагдаж болно.

-Тамхины утаагаар коронавирус халдварлах уу?

-Тамхи татдаг хүн коронавирусийн халдвар авах магадлал 14 дахин өндөр гэж үздэг. Одоогоор тамхины утаагаар халдвар дамжсан гэсэн судалгаа шинжилгээ байхгүй. 

-Вакцинаа хийлгэвэл орон нутаг руу явж болох уу? Явахын тулд хаана өргөдлөө өгөх вэ?

-Өмнөговь, Дорноговь гэсэн хоёр аймаг руу УОК-ын зөвшөөрөлтэйгөөр яьахаар заасан таван чиглэл байгаа.

  1. Буяны ажил
  2. Хүнс
  3. шатахуун
  4. эм эмнэлгийн хэрэгсэл
  5. малын тэжээлийн тээвэрлэлтийг УОК-ын зөвшөөрлөөр нэвтрүүлнэ.

Бусад хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 14-н хүртэл зорчихгүй. Вакцин хийлгэсэн ч зорчулахгүй. Бусад аймгийн хувьд тухайн аймгийн ОК-оос зөвшөөрөл авч, шинжилгээ өгч зорчино. 

ШУУД:

https://fb.watch/4E2ZAh1yFI/