Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дуламсүрэн: Гадаадаас ирж буй иргэдийг 7 хоног тусгаарлах журам өнөөдрөөс хэрэгжиж байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/4BdR4JyJLh/

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн "Гадаадаас тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг 7 хоног тусгаарлах журам өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Өмнө нь ирсэн одоо тусгаарлагдаж байгаа иргэдийн хувьд өмнөх журмын дагуу 10 хоног тусгаарлагдаад гэртээ гарна. 

Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөний талаар мэдээлэл өгье. Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, шатахуун тээвэр, уул уурхайн ээлж солилцох ажилчдыг PCR  шинжилгээ, тухайн орон нутгийн онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн товчоодоор гаргаж байгаа.

Хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн байлгах зорилгоор Өмнөговь, Дорноговь аймаг руу буяны ажил болон хүнс, шатахуун тээвэр, уул уурхайн ээлж солилцох ажилчдыг солилцох зөвшөөрлийг УОК-ын шуурхай штабаас шууд олгож байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлээд Дорноговь аймаг руу буяны ажил, хүнс, шатахуун, эм эмнэлгийн хэрэгслийн тээвэрлэх зөвшөөрлийг тус аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн УОК-ын шуурхай штабаас олгохоор болж байна.

Хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шаардлага тулгарлаа.

Ногоон бүс буюу халдвар илрээгүй аймгуудаас Улаанбаатар руу ирж байгаа бол асуумжаар нэвтрүүлнэ. Харин халдвар бүртгэгдэж "Улаан" түвшинд шилжсэн аймгуудаас ирж байгаа бол түргэвчилсэн оношлуурын хариуг үндэслэн нэвтрүүлж байгаа.

Нийслэлийн алслагдсан хороодын иргэдийн иргэний үнэмлэх, бичиг баримтыг үндэслэн асуумжаар хот руу нэвтрүүлнэ" гэв.