2021/06/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.84₮
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
14°
17:00
S26
25°
18:00
S26
25°
19:00
S26
24°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
16°
23:00
S29
14°
00:00
S29
13°
01:00
S29
13°
02:00
S26
13°
03:00
S26
12°
04:00
S29
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онгоцны шатаар өгсөхдөө бүдэрсэн Жо Байдены бие сайн байгааг Цагаан ордноос мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг

Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нисэх онгоцондоо суухаар шатаар өгсөх замдаа бүдэрч унасан байна.

Тэрбээр саяхан зэвсэгт халдлага гарсан Атланта хотод очиж тэндхийн Ази гаралтай иргэдтэй уулзахаар Вашингтон хотоос ниссэн юм.

Нийт 25 орчим гишгүүртэй онгоцны шатаар хурдтай өгсөж байсан Байден замынхаа дунд бүдэрч өвдөглөжээ. Босож өвдөг рүүгээ хэсэг харсныхаа дараа тэр хашлаганаас барин аажуухан алхсаар онгоцондоо суусан байна.

Өчигдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэрин Жан Пьер ерөнхийлөгчийн биед ямар нэг гэмтэл учраагүй, сайн байгааг сэтгүүлчдэд мэдэгджээ.

Вашингтоны ойролцоох Эндрьюсийн агаарын баазад тухайн үед хүчтэй салхитай байсан нь Байденыг тэнцвэр алдахад хүргэсэн байж болзошгүй гэж тэр тайлбарласан юм.

78 настай Жо Байден нь АНУ-ын түүхэнд хамгийн өндөр насандаа ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хүн юм. Тиймээс түүний эрүүл мэндийн асуудал олны анхаарлын төвд байдаг.

 

Эх сурвалж: Reuters

 

x