Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас өчигдөр нэг хүн нас барж, 81 хүн эдгэрчээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Коронавирусийн улмаас эмчлүүлж байсан нэг хүн өчигдөр нас барсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэв.

"Тухайн иргэн 16 хоногтийн турш эрчимт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан"

Тэрбээр “Сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдэхийн зэрэгцээ нэн хүнд болон хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байна.

Эмчилгээ хийлгэж байсан 89 настай эрэгтэй нас барсан таагүй мэдээтэй өнөөдрийг угтаж байна.

Тухайн иргэн нь коронавирусийн халдвар аваад ХӨСҮТ-д 24 дэх хоногтоо эмчлүүлж байсан бөгөөд 16 хоногтийн турш эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр нас барсан.

Талийгаач коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр өвчилсөн, артерийн даралт, амьсгалын дутагдал, зүрх судасны архаг дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй байсан.

Ингээд амьсгалын болон зүрх судасны дутагдлын улмаас нас барлаа” гэсэн юм.

"Өчигдөр 81 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,212 боллоо"

Үргэлжлүүлэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 81 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3,212 боллоо. Энэ нь нийт бүртгэгдсэн 4,498 тохиолдлын 71 хувийг эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар 1,201 хүн эмчлэгдэж байна. Үүнээс,

  • Хөнгөн-1,075
  • Хүндэвтэр-115
  • Хүнд-8
  • Маш хүнд-3 хүн байгаа юм" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/163829958904641

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.