Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТОЙМ: Монгол Улсын нийт нутгаар цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдав

ikon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдийн цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тоймыг ЦУОШГ-аас гаргасныг хүргэж байна. 

Салхи: 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутгаар салхи секундэд 16-24 метр, зарим үед секундэд 32 метр хүрч, шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл, Ховд аймгийн нутгаар салхи секундэд 19-24 метр, зарим үед секундэд 30-34 метр хүрч хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна.  

14-ний өдөр Өвөрхангай аймгийн нутгаар салхи секундэд 18-30 метр, зарим үед 34 метр, Булган аймгийн нутгаар 16-29 метр, зарим үед 34 метр, Өмнөговь аймгийн нутгаар 18-28 метр, зарим үед 34 метр, Дундговь аймгийн нутгаар секундэд 22-34 метр, зарим үед секундэд 40 метр хүрч хүчтэй салхи, шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл,

Говь-Алтай аймгийн нутгаар салхи 16-24 метр, зарим үед секундэд 28 метр, Баянхонгор аймгийн нутгаар секундэд 16-26 метр, зарим үед секундэд 32 метр, Архангай аймгийн нутгаар секундэд 16-25 метр, зарим үед секундэд 27-28 метр, Төв аймгийн нутгаар секундэд 16-25 метр, зарим үед секундэд 32 метр, Хэнтий аймгийн нутгаар секундэд 19-25 метр, зарим үед секундэд 31 метр, Дорнод аймгийн нутгаар секундэд 16-20 метр, зарим үед секундэд 22 метр, Сүхбаатар аймгийн нутгаар секундэд 16-22 метр, зарим үед 24 метр, Дорноговь аймгийн нутгаар седундэд 16-24 метр, зарим үед 29 метр хүрч салхилан шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав. 

Салхи: 14-15-нд шилжих шөнө Дундговь аймгийн нутгийн зүүн хэсгээр салхи секундэд 20-28 метр, зарим үед 34-35 метр хүрч хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав.

Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 16-26 метр, зарим үед секундэд 31 метр, Хэнтий аймгийн нутгаар секундэд 16-26 метр, зарим үед секундэд 31 метр, Сүхбаатар аймгийн нутгаар секундэд 16-20 метр, зарим үед 24-28 метр, Өмнөговь аймгийн нутгаар секундэд 18-20 метр хүрч салхилж, шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав. 

Цасан шуурга: 13-14-нд шилжих шөнө Завхан аймгийн нийт нутгаар 0.2-5.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 15-24 метр, зарим үед секундэд 28 метр хүчтэй цасан шуурга 01-07 цаг үргэлжлэн цасан шуурганы гамшигт үзэгдэл, Говь-Алтайн хойд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, салхины хурд  секундэд 16-20 метр хүрч цасан шуурга 02-03 цаг үргэлжлэн шуурч цаг агаарын аюултай үзэгдэл

Ховд аймгийн нутгаар салхи секундэд 16-24 метр, зарим үед секундэд 30-33 метр, Говь-Алтайн хойд хэсгээр секундэд 16-24 метр, зарим үед секундэд 33 метр, Увсын өмнөд хэсгээр секундэд 16-20 метр, зарим үед секундэд 25 метр хүрч шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

14-ний өдөр Төв аймгийн нутгаар 0.0-3.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 14-25 метр, зарим үед 32 метр хүрч хүчтэй цасан шуурга 01-06 цаг үргэлжлэн шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл,

Хөвсгөлийн өмнөд хэсгээр 0.0-4.0 мм,  нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч цасан шуурга, Булган аймгийн нутгаар 0.0-3.0 мм, нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 15-29 метр, зарим үед 26-34 метр, Сэлэнгэ аймгийн нутгаар 0.2-2.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 13-18 метр, зарим үед 24 метр, Дархан аймгийн нутгаар 3.0-6.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 13-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч 01-04 цаг үргэлжилэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав.  

14-15-нд шилжих шөнө Дорнод аймгийн нутгаар 0.0-1.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 18-25 метр, зарим үед 28 метр хүрч, 06-10 цаг үргэлжлэн цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав.

 

Эх сурвалж: ЦУОШГ