Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Байгалмаа: Ойрын хавьтал 122, зөөвөрлөгдсөн 1, эх уурхай тодорхойгүй тав нийт COVID-19-ийн 128 тохиолдол батлагдлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 Улсын хэмжээнд өчигдөр хийгдсэн коронавирусийн шинжилгээний хариуг танилцуулж байна. 

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "2021 оны гуравдугаар сарын 14-ний 09:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 17,894 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлээ. Ингэхэд 128 тохиолдол батлагдсан. Эдгээр тохиолдлын 

  • 122 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Тодруулбал, 112 хүнээс анхны шинжилгээгээр, 10 хүнээс хоёрдахь давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн.
  • Таван хүний халдварын эх уурхай одоогоор тодорхойгүй. Эдгээр тохиолдол Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо болон Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд оршин суудаг бөгөөд ойрын хавьтлуудыг тусгаарласан.
  • Нэг тохиолдол нь гуравдугаар сарын 4-нд Будапешт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. 

Улаанбаатар хотод халдварын тохиолдол 127-оор нэмэгдсэнээр батлагдаад буй тохиолдлын тоо нийт 3,085 болсон. Харин зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо нэгээр нэмэгдсэнээр 423 боллоо. Сүүлийн 24 цагт 46 хүн эдгэрсэн" гэв.

Монгол Улсад зөөвөрлөгдөн болон дотоодод батлагдсан тохиолдлын тоо нийт 3,961 болоод байна. 

ВИДЕО:

https://fb.watch/4ddrkuuLn8/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.