Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Хятад иргэдийн цахим луйварт ашигласан гэх компьютер, гар утаснуудыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах шүүх хурал өнөөдөр болно"

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед гарсан зарим хэргүүдийг шийдвэрлэх явц ямар шатанд байгаа талаар Прокурорын байгууллагаас тодрууллаа. 

Тухайлбал, цахим луйвар хийсэн гэгдэх БНХАУ-ын иргэд, Төв талбайд амиа егүүтгэсэн талийгаачийн болон сагсчид амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дууссан эсэх талаар албаны эх сурвалж дараах тайлбарыг өгсөн юм. 

Прокурорын байгууллагаас "Төв талбайд амиа алдсан хүний хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд шалгагдаж байна. Шийдвэр гараагүй. Хоёр сагсчны хэрэгт шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Хаах санал прокурорт ирүүлээгүй" гэв. 

Цахим луйвар хийсэн байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг Тагнуул, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажиллагаа явуулж, илрүүлсэн хэрэг 2019 онд болсон билээ. Тэдгээр иргэний 759-ийг нь Монгол Улсаас албадан гаргасан бол уг хэрэгт холбогдуулан Хятадын 14, Монголын 3 иргэнийг шалгаж, хэрэг нээснийг Цагдаагийн байгууллагаас тухайн үед мэдээлж байв. Түүнчлэн Хятад иргэдэд 9-12 жилийн хорих ял оноосон.

Харин Цахим луйварт ашиглаж байсан гэх 1,000 компьютер, 10,000 гар утсыг улсын орлого болгосон эсэх талаар прокуророос тодруулахад "Хураасан эд мөрийн баримтыг улсын орлого болгох хууль тогтоомжийн дагуу ШШГЕГ-аас улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно" гэлээ.