Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: AstraZeneca вакцины дээжийг УОК-ын даргад хүлээлгэн өглөө

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНЭУ-ын Мумбай хотоос Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээсэн AstraZeneca вакциныг МИАТ-ийн агаарын хөлгөөр өнөөдөр авчирсан тухай мэдээлсэн.

Үүний дараа вакцины дээжийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд хүлээлгэн өглөө.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, ЭМ-ийн сайд С.Энхболд болон ЭМЯ, ГХЯ-ны төлөөлөл тус үйл ажиллагаанд оролцов.

Эхний ээлжийн 150 мянган хүн тун AstraZeneca вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар өгч буйг Элчин сайд М.П.Сингх мэдэгдлээ.

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт маргааш эхлэх бөгөөд анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэх бол бусад тунгаар эрүүл мэндийн салбарын болон үүрэг гүйцэтгэж буй онцгой, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг дархлаажуулах юм.