Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай улсад ашиглаж байгаа оношлуур коронавирусийн мутацид орсон хувилбарыг илрүүлэх чадвартай"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Манай улсад тархаад буй коронавирус мутацид орсон эсэхийг тогтоосон уу. Энэ талаар шинжлүүлэхээр БНСУ руу сорьц явуулсан гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлэхгүй юу?" гэх сэтгүүлчийн асуултад хариулав.

Тэрбээр "Одоогоор манай улсад коронавирусийн мутацид орсон хэлбэр гараагүй. Мөн бидний ашиглаж байгаа оношлуур мутацид орсон хувилбарыг ч илрүүлж чадна. Үүнийг манай улсад оношлуур нийлүүлж буй үйлдвэрлэгчид баталж, албан бичиг ирүүлсэн.

Мөн бид дотоодод илрүүлж буй вирусийн баталгаажуулах шинжилгээг олон улсын лавлагаа лаборатори руу байнга явуулж, генийн дараалал зэргийг нь бүртгүүлдэг.

Тиймээс дотоодод хийж буй коронавирус илрүүлэх шинжилгээнд эргэлзэх зүйл байхгүй" гэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/272518090983281

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.