Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: QR кодоор нь халдвартай хүний хавьтлыг илрүүлсэн тохиолдол одоогоор байхгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа болон Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-QR кодыг хэрэглээнд нэвтрүүлснээр хавьтагч илрүүлсэн тохиолдол байгаа юу. QR код ашиглахын ач холбогдол гарсан уу?

А.Амбасэлмаа: -QR кодоор нь хөөж хавьтлыг илрүүлсэн тохиолдол одоогоор байхгүй. Халдварын батлагдсан тохиолдол илэрмэгц тагнуул, цагдаа, онцгой байдал болон эрүүл мэндийн байгууллага маш хурдан ажиллаж, 24 цагийн дотор бүх хавьтлыг илрүүлэн тусгаарладаг. Тиймээс хавьтал болсон иргэд гадуур тэр бүр явах боломж байхгүй.

Гэхдээ энэ цар тахлын вирус учраас хэн ч хэзээ ч хаанаас ч халдвар авах эрсдэл бий. Цаашид халдварын тохиолдол нэмэгдэж, нийтийг хамарсан тохиолдолд энэ бол маш хэрэгтэй арга хэмжээ.

Харин одоо кластерлаж халдвар гарсан учраас голомт голомтоор нь хавьтлуудаа илрүүлж байгаа.

-Орон гэргүй иргэдийг PCR шинжилгээнд хэрхэн хамруулж байгаа вэ?

Ц.Ганзориг: -УОК, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод орон гэргүй 850 орчим иргэний судалгааг гаргаад дөрвөн ТББ-тай хамтран нийгмийн хамгааллын төвд байршуулж, орон байраар хангаж байна.

Хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 107 иргэнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулсан.

Хороо, дүүргийн Засаг дарга нар нь тухайн иргэдийг шинжилгээнд хамруулан орон байраар хангах ажлыг нийслэлийн зүгээс цагдаагийн байгууллагатай хамтарч зохион байгуулж байгаа.

А.Амбасэлмаа: -Орон гэргүй, подвалд амьдардаг иргэдийг ч шинжилгээнд хамруулж байгаа. Түүнээс батлагдсан тохиолдол ч илрүүлэн эмчилж байна. Мөн хавьтлуудыг нь тусгаарласан.

Орон гэргүй хүмүүс "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд PCR шинжилгээнд хамрагдаж байгаа.

-Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн ажилчдын урамшуулал орсон уу?

А.Амбасэлмаа: Өчигдрөөс урамшууллын цалин орж эхэлсэн.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/272518090983281

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.