Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Тусламжийн өвс тэжээл очих газартаа хүрч буй эсэхийг аппликэйшнээр хянаж байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХХААХҮЯ-нд хэрэгжиж буй Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэх төсөл”-өөс нийт 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар өвөлжилт хүндэрсэн аймгуудын отроор явж буй малчин өрх, малчдад нэг өрхөд дунджаар 300 мянга орчим төгрөгийн үнэ бүхий өвс тэжээлийн тусламж үзүүлэх шийдвэр гарсан.

Нийт 45 мянга гаруй малчин өрхөд 11,800 тонн тэжээл хүргүүлэх тус ажлыг аймаг, орон нутгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцан ажиллаж байгаа бөгөөд тусламж эзэндээ хүрсэн эсэх бүртгэлийг "ТЭЖЭЭЛ" аппликэйшнээр дамжуулан баталгаажуулж байна. 

2021 оны 2 дугаар сарын 18-ны байдлаар: 

  • Говь-Алтай аймагт нийт 630 тонн тэжээл ирснээс 330 тонныг 10 сумын малчин өрхүүдэд олгосон. Одоогоор 300 тонн тэжээлийг аймаг хүлээж аваад сумуудад тараах ажлыг зохион байгуулж байна. 
  • Өмнөговь аймгийн 10 сумын 4,017 малчин өрх тусламжид хамрагдана. Гурван тэс суманд 149 тонн тэжээл олгохоос 132 тонн тэжээл олгосон. Бусад суманд хүргэх ёстой тэжээлийг 100 хувь хүргэсэн, сумдаас малчдад олгох ажил үргэлжилж байна. 
  • Баянхонгор аймагт 790 тонн тэжээл ирснээс жигд хүртээмжтэй олгох зорилгоор сум бүрд 35 тонн, өрх бүрд хоёр тонноор хувиарлан түгээсэн. Нэмж 2,000 гаруй тонн тэжээл ирэхээр хүлээгдэж байна. 
  • Дундговь аймагт 1,878 тонн тэжээл ирэхээс 936 тонныг нь малчдад тараагаад байна. 
  • Өвөрхангай аймагт 16,398 өрхөд 4,100 орчим тонн тэжээл олгохоос 920 тонныг олгожээ.