Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хорионы хугацаанд олон нийтийн дунд хийсэн шинжилгээгээр нийт 37 хүн халдвар авсан нь батлагдлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний явцын мэдээллийг Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг танилцуулав.

Тэрбээр “Хөл хорионы хугацаанд олон нийтийн дунд хийсэн шинжилгээгээр нийт 37 хүн халдвар авсан нь батлагдлаа.

Цаашид 4-5 дүүрэгт шинжилгээ хийх дутуу. Өнөөдрийн хувьд Хан-Уул дүүргийн иргэдээс шинжилгээ авна. Үүнтэй холбоотойгоор суурин 3 цэг, явуулын 127 баг ажиллаж буй.

Дараа нь:

  • Энэ сарын 19-нд Чингэлтэй дүүргийн өрхүүдээс,
  • Энэ сарын 20-нд Сүхбаатар дүүргийн өрхүүдээс,
  • Энэ сарын 21-22-нд Баянзүрх дүүргийн өрхүүдээс шинжилгээ авах юм.

Харин алслагдсан буюу Багахангай, Багануур, Налайх дүүрэгт шинжилгээ авах ажил үргэлжилж буй" гэв.

"Зайлшгүй хүндэтгэх шалтгаантай иргэд дүүрэг бүрийнхээ Эрүүл мэндийн төвд шинжилгээ өгөх боломжтой"

Түүнчлэн "Лаборатори өдөрт 40,000 сорьцыг шинжлэх хүчин чадалтай ч хоногийн хугацаанд 50,000 сорьц цугларах ачаалал үүсээд байна. Иймд яг хуваарийнхаа дагуу PCR шинжилгээнд хамрагдахыг хүсэж байна.

Өчигдөр Баянгол дүүргийн 36,046 өрхөөс шинжилгээ авсан. Мөн өчигдөр Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүрэг дэх шинжилгээний суурин зургаан цэгт 11,100 хүн шинжилгээнд хамрагдсан байна.

Байнгын цэгүүдэд хүндэтгэх шалтгаантай бус энгийн иргэд ч очиж шинжилгээ өгч, давхардал бий болгосон. Тиймээс өнөөдрөөс тухайн цэгүүдийг ажиллуулахгүй болж байгаа.

Харин зайлшгүй шаардлага буюу буяны ажил, орон нутаг явах нөхцөл үүссэн эсвэл эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлага тулгарвал дүүрэг бүрийнхээ Эрүүл мэндийн төвд очиж, шинжилгээ өгөх боломжтой

Хүнсний хангалт, худалдаа үйлдвэрлэлийн салбарын ажилчдыг бид PCR шинжилгээнд хамруулсан. Өөрөөр хэлбэл, тухайн салбарын ажилчид бүгд дүүргүүд дэх суурин цэгүүдэд шинжилгээгээ өгөөд дууссан" гэдгийг нэмж хэллээ.

(Хан-Уул дүүргийн аль хорооны иргэдээс хаана шинжилгээ авах талаар дараах зургаас харах боломжтой)

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/272518090983281