Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Кинотеатр, үсчин гээд бүх төрлийн үйл ажиллагааг хэрхэн явуулах журам Засгийн газрын хуралдаанаар батлагдсан

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны буюу 47 дугаар сургууль дээрх шинжилгээ авч буй үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрбээр энэ үеэр "Бизнес эрхлэгчдээ дэмжиж босгож ирэхгүй бол болохгүй байна. Дүүрэг орон нутагт хүнд сурталгүй ажиллах хэрэгтэй. Бүгд утсаа авахдаа нэрээ хэлж бай. Ариутгал халдваргүйтгэлээ сайн хий. Вакцин орж ирнэ. Вакцин ирсэн ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь чухал.

Кинотеатр, үсчин гээд бүх төрлийн үйл ажиллагааг хэрхэн явуулах талаарх журам Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа. Бүх төрлийн үйл ажиллагааг яаж зөв хувилбараар явуулах вэ гэдэг журам юм. Журам батлагдсанаар дүүрэг хороод, бүх шатны албан байгууллага, аж ахуйн нэгж рүү гарын авлага хүргүүлнэ. Үүнийгээ мөрдлөг болгож ажиллана" гэлээ. 

Баянгол дүүргийн хувьд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдах явц 60 гаруй хувьтай байгааг албаны хүн хэллээ. Тус дүүрэгт иргэдээс шинжилгээ авахаар 21 суурин цэг, 97 явуулын цэг ажиллаж байна.