Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ганзориг: Энэ долоо хоногийн сүүлээр вакцины эхний татан авалтыг хийнэ

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ-ийн вакцин хадгалах хөргүүрийн өрөө 2021.02.16 /Гэрэл зургийг mpa.mn/

ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг 11:00 цагийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

- Өнөөдөр өглөө Ерөнхий сайд ХӨСҮТ-т ажиллаж, вакцинжуулалтын бэлтгэл ажилтай танилцсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

- Ерөнхий сайд яг одоо манай улсад вакцин нийлүүлэх дөрвөн улсын Элчин сайдуудтай уулзаж байна. Энэ долоо хоногийн сүүлээр вакцины эхний татан авалтыг хийнэ. Дөрвөн ч улсаас 95-аас дээш хувийн дархлаа тогтоож байгаа вакциныг шат дараатайгаар татан авч, энэ сарын 23-наас дархлаажуулалтын ажлыг эхлүүлнэ гэж төлөвлөсөн. 

AstraZеneca вакциныг БНЭУ-д албан ёсны эрхтэйгээр үйлдвэрлэж байгаа бөгөөд манай улсад нийлүүлэхэд бэлэн гэдээ илэрхийлсэн. Мөн COVAX хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг дархлаажуулах Pfizer, AstraZеneca вакцин ирнэ. 

- Вакцинд хамрагдах дараалал гарсан байсан. Хүн амыг есөн бүлэгт хувааж дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Энэ тухайд?

- Мэдээж хэрэг халдвартай орчинд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, хөл хориог сахиулж байгаа цагдаа хүчний байгууллагынхан, өндөрт настнууд, суурь өвчтэй иргэд гэсэн дараалалтайгаар хуваарь гаргасан байгаа. Бүх зүйл тодорхой болсон.

Хөргүүр, хадгалалтын хүйтэн хэлхээ бэлэн. Вакцинжуулах эмч, эмнэлгийн ажилтнуудын сургалтыг БНЭУ-аас авсан. 150 эмч, эмнэлгийн ажилтан сургалтад хамрагдаад дууссан. 

Удахгүй аль вакцин ямар хугацаанд хийгдэх талаар тодорхой мэдээллийг хүргэнэ. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.02.16/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/520223068957700