Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

"ХӨСҮТ маш их ачаалалтай ажиллаж байгаа учраас зарим дуудлагад жаахан хоцорч очсон тохиолдол бий"

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- ХӨСҮТ-ийн явуулын шинжилгээ авах баг хэр ачаалалтай ажиллаж байгаа вэ, өчигдөр СХД-т нэг автобусан дотор 40 орчим иргэнийг тусгаарлаад 6 цагийн дараа очиж шинжилгээ авсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо нэмэгдэж байгаа. Батлагдсан тохиолдол бүртгэгдэхэд ойрын хавьтлуудыг илрүүлэх, тусгаарлах ажлыг ХӨСҮТ зохион байгуулж, маш их ачаалалтай ажиллаж байгаа учраас зарим дуудлагад жаахан хоцорч очсон тохиолдол бий. 

- Сүүлийн 24 цагт дөрвөн голомт шинээр бүртгэгдсэн талаар мэдээллийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өглөө. Голомтуудын талаар тодорхой мэдээлэл өгөөч?

- Улаанбаатар хотод бүртгэгдсэн 33 тохиолдлын дөрөв нь нэг сургууль дээр бүртгэгдсэн. Нэг голомтын дөрвөн тохиолдол гэсэн үг. Харин 29 тохиолдол нь хавьтал судлалаар илэрсэн. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.02.11/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/3748977641804276
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.