Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинуудыг татаж авах ажлыг гуравдугаар сарын 1-нээс өмнө зохион байгуулна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Долдугаар сарын 11-н хүртэл нэгээс хоёр удаагийн хөл хорио тавьж мэдэхээр байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. 

Тэрбээр маргаашаас эхлэх 12 хоногийн хөл хорионы талаар "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-г идэвхтэй зохион байгуулбал дахин хөл хорио тогтоохгүй байх чиглэлийг барина" гэв.

Харин вакцины тухайд "ДЭМБ-ын зөвшөөрсөн хоёр вакциныг /AstraZeneca,Pfizer/ оруулж ирэхээр гэрээ хэлэлцлүүд хийгдэж байна. ДЭМБ зөвшөөрөл өгөхөөр амжиж татна. Зохих стандартын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хадгална. Үүнийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө зохион байгуулна. Гол ажлыг халдвар хамгааллын дэглэмийн үеэр зохион байгуулна. Зарим нь буцалтгүй тусламжаар зарим нь гэрээгээр хийгдсэн. 

Дөрвөн төрлийн вакцин авахаар гэрээ хийгдсэн. Нийт хүн амын 60 орчим хувийг вакцинжуулвал эрсдэлээс сэргийлэх боломжтой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөсөн. Эхний ээлжид бид 300 мянган тунг оруулж ирэх бөгөөд эрүүл мэндийн салбарын хүмүүс, экспортын чиглэлд ажиллаж буй жолооч, ахмадууд болон суурь өвчтэй хүмүүсийг хамруулахаар төлөвлөж байна.

ОХУ, БНХАУ, БНЭУ-ын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлье" гэв. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/3zktUJx-jW/