Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчууд бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт заавал зүүхээр боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Америкчууд бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт заавал зүүх журмыг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден баталжээ.

Баасан гарагийн орой батлагдсан уг журам Даваа гарагийн шөнө дундаас эхлэн орон даяар хэрэгжих юм байна.

Нисэх онгоц, төмөр зам, автобус, метро, такси, усан онгоц зэрэг бүх тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа болон буудалд нь хүлээж байхдаа амны хаалт зүүх ёстой ажээ. Хэрвээ зорчигч амны хаалт зүүхээс татгалзвал тээврийн хэрэгслээс албадан буулгах эрхийг орон нутгийн холбогдох байгууллагуудад олгосон байна.

Зөвхөн хоол хүнс идэж уух, эм уух, сонсгол муутай хүнтэй харилцах, бичиг баримтаа шалгуулах зэрэг тохиолдлуудад амны хаалтаа түр авахыг зөвшөөрчээ.

Нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөсөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден цар тахлыг зогсоох цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь энэ шийдвэр болж байна.

Хэрвээ америкчууд нийтээрээ амны хаалт зүүдэг болвол дөрөвдүгээр сар хүртэл 50,000 хүний амийг аврах тооцоо гарсныг тэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP