Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Анандбазар: Их, дээд сургуулиудын нэгдүгээр курсийн хичээлийг Улаанбаатарт явуулдгийг болиулмаар байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хүмүүсийн бухимдаад байгаа асуудлыг шийдэхэд боловсролын салбар их оролцоотой гэж боддог. Их, дээд сургуулиудын нэгдүгээр курсийн хичээлийг Улаанбаатарт явуулдгийг болиулмаар байна.

Монгол Улсын 21 аймагт ЕБС-ийн хичээл заачих хэмжээний багш нар их бий. Хувийн болон улсын их, дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутнуудыг хотоос гаргачих юм бол Улаанбаатар хотын түгжрэл жилд 13 мянган хүнээр багасах боломжтой. 21 аймаг хүнгүйдлийн дутагдалд ороод байгаа. Залуучууд гэдэг бол зах зээлийн хамгийн чухал хэсэг байдаг. Мөнгийг зах зээлд гаргаж, тухайн зах зээлээ хямд ажлын байраар хангаж байдаг. Энд ирээд мод хугачиж, хотын соёлд суралцаж байгаа залуучуудыг аймгийн төв сургаад, хоёрдугаар курсээс нь авах боломж байна.

БШУ-ны сайдад нэр дэвшигч Л.Энх-Амгалан: Таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт их, дээд сургуулиудыг Улаанбаатараас гаргах ажлыг эхлэх зорилт бий. Энэ талаар олон жил ярьсан.

Тооцоо судалгаатайгаар хийж эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Юу нь болдоггүй юм. Томилогдвол энэ асуудлыг судална. Улаанбаатар хотын гол ачаалал сургуулиудын хичээл эхлэх, дуусах цагаар байдаг болов уу. Хотын болон яамны удирдлагуудтай сууж, шийдэл гаргана.

ВИДЕО:

https://www.facebook.com/watch/?v=1106613916464535