Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ: 0-3 настай хүүхдээ асарч буй эхэд олгодог тэтгэмж нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн цэцийн дүгнэлтийг гишүүд дэмжив

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:22 2021/01/29

УИХ-ын чуулганы хуралдааныг өнөөдрийн 13:00 цаг хүртэл завсарлуулав. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдөр үдээс хойш Засгийн газрын гишүүдийг томилно. Түүнээс өмнө намын удирдах байгууллага хуралдах шаардлагатай байна. 13:00 цаг хүртэл завсарлага авах хүсэлт гаргаж байна" гэв. 

Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг түр завсарлуулах болсныг танилцууллаа.

11:05 2021/01/29

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/404831927247641

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Төслийн санхүүжилт зээлээс байгаа. Зээлийн нэг хэцүү нь тухайн улсын бараа бүтээгдэхүүнийг шахдаг. Энэтхэгийн талаас авч байгаа бараа бүтээгдэхүүний үнэд хяналт тавьж байгаа юу?

Гэрээний явцад тусгай зохицуулалтыг сайн хийж өгөхгүй бол гэрээ гацчихдаг. Монголчууд аравхан сая ам.долларын төслийг хийхэд тав, арван жил болдог. Үүн дээр хариулт авмаар байна.

Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн: Таны яриад байгаа болгоомжлол бий. Аливаа улс зээл олгож байгаа учир бараа бүтээгдэхүүнээ шахдаг. Бидэнд өөр гарц алга. Үе шат болгоныг хянаад явна. Ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэгийн компани орж ирнэ. 

10:27 2021/01/29

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

“Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн юм.

10:04 2021/01/29

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. 

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн, С.Чинзориг, С.Бямбацогт нар  өргөн барьжээ. Тус хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл үйлчилнэ.