Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 28
Сурталчилгаа

Улирал солигдох бүрд тухайн улирлын онцлогт тохируулан арьс арчилгаагаа сольж байх хэрэгтэй гэдгийг бүсгүй та мэдэх үү?  Ялангуяа өвлийн эрс тэс, хүйтэн ширүүн уур амьсгал нь арьсыг хуурайшуулан, хурдан үрчлээтүүлэх эрсдэлтэй байдаг. Тиймээс өвлийн улиралд арьсаа илүү их чийгшүүлэх хэрэгтэй ба хэрэгжүүлж болох дараах үр дүнтэй зөвлөгөөнүүдийг танд хүргэж байна.

1. Зөөлөн цэвэрлэгчийг сонгоорой.

Та өвөл зунгүй яг л нэг төрлийн цэвэрлэгч хэрэглэж байна уу? Тэгвэл яг одоо зөөлөн цэвэрлэгчрүү нүүгээрэй.

Учир нь өвлийн улиралд хөөсөн цэвэрлэгчээр өдөр бүр угаах нь арьсыг илүү их хуурайших нөхцөлийг бүрдүүлдэг. Байгалийн гаралтай зөөлөн төрлийн нүүр цэвэрлэгчийг сонгохдоо хөөсөн угаагчаас илүү тосон бүтэцтэй, сүүн бүтэцтэй нүүрний будаг арилгагч болон цэвэрлэгчийг сонгохыг зөвлөе!

Витамин Е баялаг, гүн чийгшүүлэх үйлчилгээтэй Ши самрын тосны найрлагатай цэвэрлэгчийг хэрэглэснээр арьсан дахь себум буюу арьсны өөрийнх нь тосны ялгаралтыг хэвийн хэмжээнд хадгалах ба давхар чийгшүүлэх болно..  

 

2. Гүн чийгшил өгөх тосыг сонгох

Мэдээж хатуу, ширүүн өвлийн улиралд бидэнд хамгийн чухал, хэрэгтэй зүйл бол гүн чийгшил өгөх бүтээгдэхүүн. Ши самрын найрлагатай тос нь зөвхөн гүн чийгшил өгөхөөс гадна арьсыг гадны бохирдлоос хамгаалан, тэжээл өгч өвлийн туршид өнгөлөг, эрүүл арьсыг танд бэлэглэнэ.

Ши самрын найрлагатай тос нь арьсны өнгөн хэсэг буюу ус, тос болон хөлснөөс бүтдэг гидролипидийн тэнцвэрт байдлыг хадгалж, арьсыг гүн чийгшүүлэх давуу талтай.

 

3. Өдрийн турш арьсаа чийгшүүлэх шилдэг арга

Хэдийгээр чийгшүүлэх тос, нарны тос түрхсэн ч нүүрний мистийг өдөрт 2-3 удаа хэрэглэж заншаарай.  Арьс чийгээр дутаж хуурайшихад өнгөн үрчлээ үүсдэг учраас ялангуяа өвлийн улиралд хангалттай чийгшил өгөх нь маш чухал.

 

4. Биеийн арьсаа ч гэсэн чийгшүүлээрэй.

Өвлийн улиралд бидний биеийн арьс илүү их хуурайшиж, эмзэгшдэг гэдгийг хүн бүр мэддэг. Тэгэхээр химийн орц найрлагатай тосноос илүү жинхэнэ байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сонгосноор арьсны гүнд шаардлагатай тэжээл чийгшлийг өгнө. Зөөлөн гуужуулагч, тайвшруулах үйлчилгээтэй лаванда цэцгийн амин тосны үнэрийг шингээсэн байгалийн гаралтай саванг бас та бүхэндээ санал болгож байна.

 

Эдгээр санал болгосон бүтээгдэхүүнийг та тус салбаруудаас болон эндээс худалдан авах боломжтой.

Шангри-Ла молл 2-р давхар L’Occitane 1-рсалбар 7010-1070

УИД 1-р давхар L’Occitane 2-р салбар 9304-0110

Хан-Уулын Имарт 2-р давхар L’Occitane 3-р салбар 7509-0110

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.